Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 1-р сарын 3 ᠋дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2024 оны 1-р сарын 3 ᠋дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2024-02-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2024 оны 1-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор -15.7-20.1 градус хүйтэн, бусад сумуудад -22.3-36.3 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Бугат, Чандманьд -4, Есөнбулаг, Цогт, Алтайд -5, Тонхил, Цээл, Эрдэнэд -6 градус хүйтэн, бусад сумуудад -16-29 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Шаргад -42, Жаргаланд -41, Гуулинд -39, Тоорой, Дэлгэрт -38, Тайширт -37, Хөхморьт, Халиунд -36, Есөнбулаг, Даривт -34, Бигэрт -32, Тонхилд -31 градус хүйтэн, бусад сумуудад -24-30 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -14-22 градус хүйтэн, бусад нутгаар -26-33 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 11, Бугатад 8, Цээл, Чандманьд 6, Есөнбулагт 4, Тонхилд 2 градус дулаан, бусад нутгаар -2-15 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Жаргалан, Шаргад -42, Гуулин, Тайширт -40, Дэлгэрт -38, Тоорой, Хөхморьт, Дарив, Халиунд -36, Чандманьд -35, Есөнбулаг, Тонхил, Цогтод -34 градус хүйтэн, бусад сумуудад -26-32 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд нийт нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 18 м/с, Цогтод 10 м/с хүрч цасан шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-3 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж сайн.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Халиунд 6020, Дэлгэрт 1180, Даривт 1045, Есөнбулагт 585, Бигэрт 523, Жаргаланд 471, Чандманьд 438, Цогтод 412, Тонхилд 316, Эрдэнэд 200, Төгрөгт 191, Шаргад 189, Гуулинд 127, Алтайд 101, Тайширт 46, Цээлд 3 толгой мал нийт Говь-Алтай аймгийн хэмжээнд 1-р сарын байдлаар 11847 толгой мал хорогдсон гэсэн мэдээ багийн дарга нараас ирсэн байна.
Цасны мэдээ: 2024 оны 1-р сарын 31-ны байдлаар Шарга, Хөхморьтод 11 см, Жаргалан, Тайширт 10 см, Халиунд 8 см, Баян-Уул, Гуулин, Дэлгэрт 7 см, Алтай, Тоорой, Бигэрт 4 см, Төгрөг, Есөнбулаг, Цогт, Эрдэнэ сумуудад 3 см, Цээл, Тонхилд 2 см, Дарив, Чандманьд 1 см зузаан цастай, 5-10 баллын бүрхэц тогтсон. Цасны нягт Баян-Уулд 0.25 г/см3, Гуулин, Тайширт 0.20 г/см3, Шаргад 0.19 г/см3, Жаргалан, Дэлгэрт 0.17 г/см3, Хөхморьтод 0.12 г/см3 тодорхойлсон байна. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Говь-Алтай аймгийн Баян-Уулд цасны дундаж зузаан 7 см, нягт 0.25 г/см3 цастайн улмаас цагаан зуд, Гуулин, Тайширт дундаж зузаан 7-10 см, нягт 0.20 г/см3 цагаанаар зудархуу байдалтай байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /